2026 ОНЫ 03 САРЫН 25, ЛХАГВА ГАРИГ
Баянхонгор Архангай Өвөрхангай Өмнөговь Говь Алтай Ховд Баян Өлгий Увс Завхан Хөвсгөл Булган Орхон Дархан Уул Сэлэнгэ Хэнтий Говьсүмбэр Сүхбаатар Дорнод Дорноговь Дундговь Төв Улаанбаатар

Видео мэдээ

 Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департментын “Хүүхэд хамгааллын компакт” түншлэлийн дагуу хэрэгжиж буй Хүүхэд хамгааллын компакт: "Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн гэрч хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлэх нь” мэргэжлийн сэтгэл зүйчдэд зорилсан интерактив цахим сургалтын модулыг боловсруулж дууссан бөгөөд сургалтын ерөнхий танилцуулгыг хүргэж байна.
2024/12/18
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департментын “Хүүхэд хамгааллын компакт” түншлэлийн дагуу хэрэгжиж буй Хүүхэд хамгааллын компакт: "Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн гэрч хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлэх нь” мэргэжлийн сэтгэл зүйчдэд зорилсан интерактив цахим сургалтын модулыг боловсруулж дууссан бөгөөд сургалтын ерөнхий танилцуулгыг хүргэж байна.
2024/12/18

📌Модуль1. ГЭРЛЭЛТ, ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ 👨‍👩‍👦
2024/10/22

🔰Xүүхэд, зорилтот гэр бүл болон бүх насны иргэдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн оношилгоо хийх, холбон зуучлах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.
2024/09/11

Агентлагийн мэдээ

2026/03/18
22.8.Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно.
2026/03/16
03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгийг хамарч нойтон цас орж,  цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх төлөвтэй байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:
❗️Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах, бусдад дамжуулах,
❗️Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
❗️Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарч, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
❗️Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл
2026/03/11
💐 Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаллын ерөнхий газраас харьяа 21 аймаг, 9 дүүргийн газар, хэлтсүүдээр дамжуулан орон даяар “Үрсийнхээ төлөө ээжүүд” арга хэмжээг 5 өдрийн турш зохион байгуулж байна.
💐 Тус арга хэмжээ нь нялх балчир, өсвөр насны хүүхэдтэй ээжүүд юун дээр анхаарах, гэр бүлийн аз жаргал, амар амгалан, бат бөх, халуун дулаан уур амьсгалыг бий болгохын тулд ээжүүдийн зүгээс юу хийж чадах, юуг хийх ёстой вэ гэдгийг соён гэгээрүүлэх чухал ач холбогдолтой. 
💐 Үрийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө, нийгмийн сайн сайхны төлөө нэгдэж байгаа ээжүүддээ баярлалаа.
Ээж амгалан бол эх дэлхий амгалан, ээж аз жаргалтай бол гэр бүл аз жаргалтай.
2026/03/10
2025/10/13
2025/09/25
2025/09/23
2025/09/20

Авлигын эсрэг үйл ажиллагаа

2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр улсын хэмжээнд нээлтээ хийж, 1 сарын хугацаанд үргэлжилнэ. Энэхүү аяны хүрээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүнд суртал чирэгдэлгүй, үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангаж ажиллахыг уриалж байна. “Шүгэл” ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа НЭГДЬЕ аянд Та ч бас нэгдээрэй.
2023/05/30
2023/03/21
2023/03/21
2023/03/21
2023/03/21
Залуучууд маш их бухимдаж байна. Яагаад гоё байж болохгүй байгаа юм бэ? Гэтэл цаана нь авлига байгаа гэдгийг мэдэхгүй хэдий ч нэг болохгүй зүйл байна гэдгийг зөнгөөрөө мэдэж байна. Арван хүн байхад нэг л авлига автахад арвуулаа адилхан хохирохоос гадна тэдний ард байгаа гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд бүгд хохирогч болно. Ирээдүйг хамгаалах, хайрлах хамгийн зөв арга бол авлигыг тэвчих. Авлигыг тэвч бусдын боломжийг  бүү хулгайл...
#ЗөвЗөвдШударгаЗөв
#Авлигын_Эсрэг
#Залга110
2023/01/03

Харъяа байгууллагуудын мэдээ

 
2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
Тогтвортой, аз жаргалтай, ирээдүйд итгэлтэй гэр 
бүл, хүүхэд, залуучуудыг ЭРХЭМ төлөвшүүлэх, хөгжүүлэх, ЗОРИЛГО тэдний эрхийг 
хамгаалахад оршино.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлогыг орон 
	АЛСЫН 	нутагтаа үлгэрлэн хэрэгжүүлэгч 
	ХАРАА 	үндэсний хэмжээний сайн 
туршлагыг түгээн дэлгэрүүлэгч, эрх, хамгаалал, хөгжил, оролцооны оюун төв байх
Байгууллагын үндсэн үйл ажиллагааны талаар товч дурдвал:
-	Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үндэсний хэмжээнд мөрдүүлэхээр гаргасан хууль эрх зүй, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулахад орон нутгийн бодлого зохицуулалтыг хангах
-	Хүүхэд, гэр бүлд чиглэсэн хөгжил, хамгааллын үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхэд холбогдох байгууллага, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх
-	Хүүхдийн хөгжил, оролцоог хангах, тэднийг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулах
-	Нийгмийн бүлгүүдэд чиглэсэн ажил үйлчилгээг өргөжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх
-	Гэр бүлийн талаар судалгаа боловсруулах, шийдвэр гаргах, хяналт үнэлгээ хийх, үйлчилгээ үзүүлэх
-	Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг дээшлүүлэх арга хэмжээг авах, мэдээлэл, хяналтшинжилгээ, үнэлгээний үндсэн дээр дараагийн хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх
-	Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалан байрлуулах үйлчилгээнд хамруулах, сэтгэл зүйн, нийгмийн хамамжийн, холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх
-	Эрсдэлт нөхцөлд байгаа, гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэрэг хэрэг зөрчилд холбогдсон, ял шийтгүүлж албадлагын арга хэмжээ авагдсан, сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдийг нийгэмд хэвийн амьдрахад нь туслах, дэмжих чиглэлээр хариу үйлчилгээ үзүүлэх
-	Хүүхэдтэй ажиллагсадыг чадавхжуулах, өдөр тутмын арга зүйн удирдлагаар хангах
ЭРХЭМ ХҮНДЭТ УНШИГЧИД АА, 
Өврийн хангайн ирээдүй болсон хүүхэд бүр хайрлагдаж өсөх, гэр бүл бүр халуун дулаан, хариуцлагатай орчин бүрдүүлэх зорилгын төлөө хамтран ажиллаж буй та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. 
2025 он бол манай газрын хувьд орон нутгийн бодит хэрэгцээ, тулгамдсан асуудалд тулгуурласан шинэ шатны бодлогын жил байлаа. Бид “Хайрлагдсан хүүхэд”, “Халуун ам бүл” төслүүдийг санаачлан боловсруулж, орон нутгийн удирдлагаар батлуулан, салбар бүрийн оролцоог хангаж хэрэгжүүлэх тогтвортой суурийг тавьж чадсан онцлог жил болж өнгөрлөө. Эдгээр төслүүд нь хүүхэд хамгааллыг зөвхөн нэг байгууллагын ажил бус, боловсрол, эрүүл мэнд, хууль, нийгмийн хамгаалал, орон нутгийн захиргаа, иргэдийн хамтын хариуцлага болохыг бодитоор хэрэгжүүлэхэд чиглэсэн юм. 
Мөн энэ онд сум, баг бүрд хүүхэд, гэр бүлийн асуудлыг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх, дэмжих үйлчилгээний уялдаа сайжирч, салбар дундын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч эхэлснийг онцлон тэмдэглэхэд таатай байна. Өдөр тутамдаа айл өрх, хүүхэд бүрийн амьдралд ойрхон ажиллаж, сэтгэл зүтгэлээ зориулан хөдөлмөрлөж буй манай хамт олон болон хүүхэд, гэр бүлийн төлөө нэг зорилгоор нэгдэн ажилласан төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэн бүрд гүн талархал илэрхийлье. Та бүхний оролцоо, итгэл, хамтын ажиллагаа нь хүүхэд хамгааллыг бодит үр дүн болгон харагдуулж чаддаг билээ. 
Энэхүү тайлан сэтгүүлд 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилт, сургамж, цаашдын зорилтыг нэгтгэн тусгалаа. Энэ нь өнгөрсөн ажлаа дүгнэхийн зэрэгцээ ирэх жилүүдэд хүүхэд, гэр бүлийг дэмжих бодлогыг илүү гүнзгий, уялдаатай хэрэгжүүлэх чиг баримжаа болно гэдэгт итгэж байна. 
Халуун ам бүлд – Хайрлагдсан хүүхэд-Хариуцлагатай нийгэм гэсэн зорилгын дор хамтдаа урагшилцгаая. 
Хүндэтгэсэн: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Н.ЦЭВЭЭНДУЛАМ
	ХҮҮХЭД - ХАЙР - ИРЭЭДҮЙ	 	3
 
 
ХӨГЖИЛ ОРОЛЦООГ дэмжих үйл ажиллагаа
Хүүхдийн бодит оролцоо, хөгжлийг дэмжиж, тэднийг чадавхжуулах хөтөлбөрт хамруулан, нийгмийн амьдралд оролцох, эвлэлдэн нэгдэх, тэдэнд хамааралтай аливаа асуудлаар шийдвэр гаргахад оролцох, өөрсдийн санал бодлоо илэрхийлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор хүүхдийн хөгжил оролцоог дэмжих 25 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж, 15,358 хүүхэд хамрагдсан ба дээрх үйл ажиллагаануудад улсын төсвөөс 136,9 сая төгрөгийг зарцуулсан.
 
 
 
 
Улаанбаатар хотод зохион байгуудлагдсан “Өсвөрийн парламент-2024” хөтөлбөрийг 4 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрт Өвөрхангай аймгаас 4 хүүхэд сонгогдон оролцож, амжилт үр дүн бүхий үйл ажиллагаануудаа дүгнүүлж, онцлог ажил зохион байгуулсан багаар шалгарсан. 
“ЭРҮҮЛ ХҮҮХЭД-ЭРҮҮЛ ОРЧИН” ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТЫН ХӨТӨЛБӨРТ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Өвөрхангай аймгийн 19 суманд “Өсвөрийн парламент-2024” хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх, парламентийн боловсрол олгоход зорилгоор Арвайхээр суманд зохион байгуулагдсан тус чуулганд 19 сумын 180 хүүхэд оролцлоо.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ СКАУТЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАГСАДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 
Монголын түүх, өв соёл, уламжлалыг сонирхолтой арга хэмжээ, багийн ажиллагаагаар дамжуулан сурталчлах, хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэн хангаж, байгаль орчноо хайрлан хамгаалах зэрэг чадваруудыг олгох, цаашлаад шийдвэр гаргалтад залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Youth Power» арга хэмжээ Өвөрхангай аймгийн хэмжээнд 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
“УРАН ЖИРГЭЭ-2025” АЙМГИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Өвөрхангай аймгийн Уянга сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээл мөн Уянга сумын харьяат Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Нацагийн Даваадашийн уран бүтээлийг сурталчлах, хүүхэд багачуудад таниулах, түгээн дэлгэрүүлэх, уран унших урлагийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж, 18 сумаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 120 гаруй хүүхэд оролцлоо.
“АНХДУГААР БОГД ЗАНАБАЗАРЫГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ” УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн хүрээнд түүний суут бүтээл, түүхийн үнэт өв соёлыг хүүхэд, өсвөр үеийнхэнд таниулах, хүүхэд, залуучуудын түүхийн мэдлэгийг дээшлүүлж, судалгаа хийн мэдлэгээ өргөжүүлэх арга барилд суралцуулах, төрсөн нутгийнхаа бахархалт соёлын өвийг танин мэдэх, үлгэр дуурайлал авах, өөрийнхөө үзэл бодлыг цэгцтэй илэрхийлж сурах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор тэмцээнийг зохион байгууллаа. 
 
 
 
 
 
 
 
 
ХАМГААЛЛЫН үйл ажиллагаа
 
 
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын  дагуу Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог аймгийн Засаг даргын 2025 оны 01 сарын 23-ны А/43 дугаар захирамжаар шинэчлэн байгуулсан. Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо байгуулахыг зөвшөөрөх тухай” 05/09 тогтоолын дагуу Хархорин сумын Засаг даргын А/99 дугаар захирамжаар Хархорин суманд Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог байгуулсан.
Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, түүний ажлын алба нь хохирогч, гэрч, холбогдогч, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 65 хүүхдэд хамгаалах, холбон зуучлах, эрүүл мэнд, хууль эрх зүй, сэтгэл зүйн үйлчилгээг 75 удаагийн давтамжтай үзүүлэн ажилласан. 
Хамтарсан багийн үйл ажиллагаа
Өвөрхангай аймгийн хэмжээнд 36 хамтарсан багт 350 гишүүн ажиллаж байгаа бөгөөд Хамтарсан багаар дамжуулан “Хариуцлагатай эцэг эх байя”, “Хайраар холбогдсон амьдрал”, «Ашиг биш хариуцлагаа эрхэмлэе», Насанд хүрээгүй хүүхдэд утаат болон электрон тамхи зарахгүй байх, Хорт зуршлаас татгалзах нь, Эерэг хандлага-Зөв дадал, «Охидын дуу хоолой сонсъё»  «Цахим орчинд ухаалгаар оролцъё”, Цахим залилангаас урьдчилан сэргийлэх зэрэг урьдчилан сэргийлэх чиглэлээрх  72 удаагийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулж 4670 насанд хүрэгч,  2771 хүүхдийг хамруулж, 15 хүүхдийг боловсролын,  24 хүүхдийг эрүүл мэндийн, 10 хүүхдийг хүүхэд хамгааллын буюу түр хамгаалах байранд байрлуулж,  120 хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хүүхэд хамгааллын анхан шатны болон эмийн багцийг хүлээлгэн өгч, 520 иргэн 463 хүүхдэд анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Аргачлал, зардлын норматив батлах тухай” 236 дугаар тогтоолын дагуу 14 хамтарсан багийн 58 гишүүнд 18,963,000 төгрөгийн нөхцөл байдлын үнэлгээ хийн ажилласны урамшуулал, 36 хамтарсан багт бичиг хэрэг, шатахуун, хүүхэд хамгааллын багц, эм бэлдмэл зэрэг 16,832,000 сая төгрөгийн материалын дэмжлэг үзүүлсэн байна
 
Сургалт нөлөөлийн үйл ажиллагаа тогтмол зохион байгуулж байна.
Нутаг дэвсгэрийн хэмжээнд явуулын үйлчилгээг зохион байгууллаа. 
 
 
 
 
 	2023	2024	2025
Бие махбодийн хүчирхийлэл	29	29	28
Сэтгэл санааны хүчирхийлэл	38	23	39
Үл хайхрах хүчирхийлэл	25	21	32
Боловсролын байгууллагатай холбоотой /багш, дотуур байр/	12	3	5
Бэлгийн хүчирхийлэл байж болзошгүй	1	11	6
Үе тэнгийн дээрэлхэлт, дарамт шахалт  	16	6	13
Амиа хорлох оролдлого хийсэн	1	2	17
Зөвлөгөө, мэдээлэл хүссэн	4	 	8
Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар	 	4	11
Ахуйн осол гэмтлийн асуудлаар	 	2	17
 	2023	2024	2025
Дуудлага	128	108	176
Шийдвэрлэлт	82	85	155
Шийдвэрлэлтийн хувь	64%	80%	88%
Бүртгэгдсэн хүүхэд	188	167	289
Хаагаагүй	18	23	21
ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙГ ТӨРЛӨӨР НЬ АНГИЛБАЛ:	 
ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛ, ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ҮЕ ШАТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сумдын Засаг даргын Тамгийн газар, аймгийн Онцгой байдлын газар, Боловсролын газар, Цагдаагийн газартай хамтран “Хүүхэд хамгаалалд бидний оролцоо”, “Аюулгүй орчин-Аз жаргалтай хүүхэд”, “Хамтдаа шалгая-хамтдаа хамгаалъя” аян,  “Анхны тусламж амь насыг аварна” сэдэвт гар зургийн уралдаан, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, Онгийн гол, Орхон гол, Улаанцутгалан, Онги, Таацын гол гэх мэт 15 гаруй байршилд хүрч, 59 тоглоомын талбайд эрсдэлийн үнэлгээ хийн эрсдэлтэй 14 талбайг холбогдох газарт мэдэгдэн эрсдэлийг арилгуулж, 2300 гаруй иргэнд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч ажиллалаа.
 
 
 
 
ТҮР ХАМГААЛАХ БАЙРНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Газрын харьяа Нэг цэгийн үйлчилгээний төвийг аймгийн Засаг даргын 2025 оны А/52 дугаар захирамжаар Түр хамгаалах байр болгон нэршлийг өөрчилж, нийгмийн ажилтны 2 орон тоог шинээр баталсан бөгөөд нийт 3 албан хаагч ажиллаж байна.
Түр хамгаалах байранд 3 насанд хүрэгч, 23 хүүхэд байрлан нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ авснаас үйлчлүүлэгчдэд давхардсан тоогоор 30 удаагийн эрүүл мэндийн үйлчилгээ, 8 удаагийн эрх зүйн зөвлөгөө мэдээлэл, сэтгэл зүйн болон сэтгэл заслын 62 удаагийн зөвлөгөө, оношилгоо, нийгмийн халамжийн үйлчилгээг 18 удаа үзүүлж, хүүхдийн ордны дугуйлан сургалтад 10, хүүхэд хөгжлийн зусланд 7, усан спорт сургалтын төвд 2 хүүхдийг хамруулан ажилласан.
2023-2025 онд үйлчлүүлсэн 46 насанд хүрэгч, 55 хүүхэдтэй эргэх холбоо тогтоон 15 өрхийн 35 хүүхдийн гэр бүлд гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж ажилласан. 
ХҮҮХДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАН ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ОРОЛЦЛОО
Хэрэг зөрчилд холбогдогч, хохирогч, сэжигтэн, гэрч 49 хүүхдийн эрх ашгийг хамгаалан хууль ёсны төлөөлөгчөөр газрын мэргэжилтнүүд болон сум, багийн Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд оролцлоо.
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖААР ХҮҮХДИЙН ХУУЛЬ ЁСНЫ АСРАН ХАМГААЛАГЧИЙГ ТОГТООХ ШИНЖЭЭЧИЙН БҮРЭЛДЭХҮҮН АЖИЛЛАЛАА
2025 онд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс иргэний 15 хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тус газрын дарга томилсон бөгөөд үүнээс 9 шинжээчийн дүгнэлтийг гаргаж, холбогдох шүүхэд хүргүүлсэн ба 3 хэрэгт зохигчдоос шинжээчийн дүгнэлт гаргуулахаас татгалзаж, 3 хэрэг дээр шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагааны шатанд байна.
ХҮҮХДИЙН АСРАМЖ ХАЛАМЖИЙН СОЛОНГО ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
“Солонго” асрамж халамжийн төвд нийт 17 хүүхэд амьдарч байгаа бөгөөд тус төвд 2025 оны 1 дүгээр улирлаас эхлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/130 дугаар “Зардлын норматив” шинэчлэн батлах тухай тушаалын дагуу улиралд 17,3 сая төгрөг буюу жилд 67.9 сая төгрөгийн санхүүжилтыг олгож ажилласан.
 
 
ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ
 
ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТОГТМОЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Аймгийн хэмжээнд зохион байгуулсан 28 удаагийн гэр бүлийн боловсрол олгох уулзалт, сургалтад 377 гэр бүлийн 754 иргэнийг хамруулсан.
Тухайлбал: Баянгол сумын “Малчдын зөвлөгөөн 2025” арга хэмжээний үеэр 32 гэр бүлд гэр бүлийн харилцаагаа сайжруулах, хүүхэдтэйгээ ойлголцох, сонсох талаар сургалт,
Хужирт суманд “Суралцагч иргэн” үйл ажиллагааг Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран зохион байгуулж, 18 гэр бүлийн 36 иргэн хамрагдсан ба гэр бүлийн харилцаа нь хүүхдэд хэрхэн нөлөөлөх, эерэг харилцааг дэмжих, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалт, мэдээллийг танилцуулсан байна.
ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Эцэг эхийн зөвлөл”-тэй байгууллага өмнөх онд 176 байсан бол 188 болж өсч, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт, “Эцэг эхийн зөвлөл”-ийн үйл ажиллагаа тогтмолжиж, сайжирсан. Аж ахуй нэгж, байгууллага нь “Эцэг эхийн зөвлөл”-тэй бол үйл ажиллагааг эрчимжүүлэх, зөвлөлгүй бол тус зөвлөлийг байгуулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Арвайхээр, Хархорин сумын 13 байгууллагад “Явуулын үйлчилгээ”-г зохион байгуулснаар 12 байгууллага “Эцэг эхийн зөвлөл”өөр дамжуулан “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг батлан хэрэгжүүлж, 1 байгууллага “Хүүхдийн өрөө”-тэй болж үйл ажиллагаагаа тогтмолжууллаа.  
Эцэг, эхийн зөвлөлийн үйл ажиллагаа нь тогтмолжсон, хүүхдийн арга хэмжээ, үйл ажиллагааг дэмжин ажилладаг “Шилдэг эцэг, эхийн зөвлөл”- өөр Бат-өлзий сумын 3 дугаар цэцэрлэг, аймгийн Онцгой байдлын газар, Уянга сумын 1 дүгээр сургууль, аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар тус тус шалгарлаа.
 
 
 
 
 
 
Тус газар нь тайлант онд Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд төрийн бус байгууллага 6, төрийн 15 байгууллагатай хамтран 34 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, албан хаагчдыг чадавхжуулах сургалтад давхардсан тоогоор 589 албан хаагчийг, хүүхэд хамгааллын үйлчилгээнд 11,600, хөгжлийн үйлчилгээнд 15,358 хүүхэд, гэр бүлийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн ажилд 4,106 иргэнийг тус тус хамруулсан байна.
 
 Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж байсан үе үеийн ажилчид, албан хаагчидтай дурсамж уулзалт, ярилцлагыг зохион байгуулж цахим орчинд 20 гаруй бичлэг байршуулсан байна. 
 
Хүүхдийн байгууллагын түүхийн түүчээ болсон үе үеийн ажилч хичээнгүй, чадварлаг Пионерийн ахлах удирдагчид, хамт олны хамтын хүчээр эрэл хайгуул хийж, Монгол Улсын хөгжлийн өнгө төрх болсон, хүүхдийн сайн сайхны төлөө сэтгэлтэй түүхэнд хамааралтай хүмүүсийн хууч яриа, дурдатгал, дурсамж, гэрэл зургийг шинэ түүхийн баримтаар баяжуулсан “ШУУГИАН ТАСРААГҮЙ 100 ХАВАР” номыг бүтээлээ.
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 36 ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН ТОМИЛОГДЛОО
2025 онд манай байгууллагын хувьд хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын үйлчилгээг Засаг захиргааны анхан шатны нэгжид үзүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үйл ажиллагааны цар хүрээ тэлсэн, ам бүл нэмж, ажлын амжилт ахисан онцлог жил байлаа.
Тухайлбал: Хүүхэд хамгааллын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоог тогтоох шалгуур үзүүлэлт, аргачлал болон орон тоог батлах тухай” 237 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын хэмжээнд 833, Өвөрхангай аймгийн хэмжээнд 36 Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан шинээр томилогдон ажиллаж эхэлсэн түүхэн явдал юм.
 
ONECALL ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ НЭВТРҮҮЛЛЭЭ
Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг 	нэмэгдүүлэх 	зорилготой, иргэд, хүүхдүүдийн зүгээс байгууллагын мэргэжилтнүүдтэй 	нэг 	дугаарт 	дуудлага хийн холбогдож, шаардлагатай үйлчилгээг авах боломжийг олгох зорилгоор 77003255 дугаарын Onecall үйлчилгээг нэвтрүүлэн ажилласнаар нийт 152 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 107 насанд хүрэгч, 45 хүүхэд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан байна.
“ХАЛУУН АМ БҮЛ 1”, “ХАЙРЛАГДСАН ХҮҮХЭД ТӨСЛҮҮД БАТЛАГДЛАА
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн тогтвортой байдлыг сайжруулж, үнэ цэнийг нэмэгдүүлэх, ”Халуун ам бүл 1”, Хүүхдийг болзошгүй эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хөгжүүлэх бодлогыг салбар дундын хамтын ажиллагаатай хэрэгжүүлж, хүүхэд хамгааллыг сайжруулах зорилготой “Хайрлагдсан хүүхэд” төслүүдийг боловсруулж, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 07/01, 07/02 тогтоолоор, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг аймгийн Засаг даргын А/688 захирамжаар тус тус батлууллаа.
“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ХОСУУДЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн боловсрол олгох, сэтгэлийн холбоог бэхжүүлэх, зөрчилдөөнийг шийдвэрлэх, хайрын таван хэл, гэр бүл төлөвлөлт, хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг түгээх зорилгоор хосуудад зориулсан “Аз жаргалтай гэр бүл” вакум сургалтыг 5 суманд зохион байгуулан 64 залуу гэр бүлийн 128 иргэнийг хамруулсан ба сургалтын дараах судалгаагаар 94.7 нь сургалтын зохион байгуулалт нь энгийн, оролцоог хангасан, ойлгомжтой, үр өгөөжтэй, хэрэгцээтэй байсан, өгөгдөж буй мэдээллүүд 100 хувь шинэлэг байсан гэж дүгнэсэн. Мөн сургалтад оролцогчид дахин энэ төрлийн сургалтыг зохион байгуулбал бүрэн хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь сургалтын хэрэгцээ их байгааг тодорхойлж байна.
 
“ОРЧИН ЦАГИЙН ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол улсад Хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн тохиолдуулан орчин цагийн хүүхдийн амьдрах орчин, нийгмийн өөрчлөлт, технологийн хөгжил, гэр бүлийн орчны нөлөө зэрэг хүчин зүйлсийн хүүхдийн хөгжилд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөлөлийг тодорхойлж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Орчин цагийн хүүхдийн хөгжил, хамгаалал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулж, 16 илтгэгч оролцож, шилдэг 5 байрыг шалгаруулан урамшуулсан. Тус эрдэм шинжилгээний хурал нь хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн судалгааны үр дүн, шинэлэг санааг түгээн дэлгэрүүлэх, харилцан суралцах боломжийг бүрдүүлсэн үр дүнтэй ажил болсон.
“ЭРҮҮЛ НИЙГМИЙГ БҮТЭЭХҮЙД ЭРЧҮҮДИЙН ОРОЛЦОО” НӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус арга хэмжээнд 100 иргэнийг хамруулан зохион байгуулж, “Эрүүл амьдралын хэв маяг, эрчүүдэд тулгамдаж буй өвчлөл”, “Монгол эр хүний амин асуудал, гэр бүлийн үнэ цэнэ”, “Итгэл ба хариуцлага” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн. Мөн тус нөлөөллийн ажлыг 19 суманд 1, 2 дугаар ээлжийн цэрэг татлагын үеэр аймгийн Цэргийн штабтай хамтран 18-25 насны 1721 иргэнийг хамруулан зохион байгуулж, “Харилцаа хандлага”, “Эрчүүдэд тулгамдаж буй асуудал”, “Гэр бүлийн тухай ойлголт, гэр бүл төлөвлөлт”, “Бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн ба сургалтын хэрэгцээ болон үр дүнг тодорхойлох судалгааг авахад сургалтын хэрэгцээтэй байдал 91,3 хувь, мэдээллийн шинэлэг байдал 84,7 хувь гэсэн үзүүлэлттэй гарсан.
 
Нийт хүүхдийн тоо - 43332	Эрэгтэй хүүхэд - 22224	Эмэгтэй хүүхэд - 21108	Хөдөлмөр эрхлэгч хүүхэд - 25
 	 	 	 
Хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамрагдсан хүүхэд - 10490	Хүүхэд хөгжлийн үйлчилгээнд хамрагддаг хүүхэд - 15358 	Хүүхдийн ордны дугуйлан сургалтад хамрагддаг хүүхэд - 1180	Эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхэд - 
1347
 	 	 	 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо - 582	Үрчлэгдсэн хүүхэд - 31	 	ХӨУБ-д хамрагддаг хүүхэд - 4800	Хагас өнчин хүүхдийн тоо - 1834
 	 	 	 
Бүтэн өнчин хүүхдийн тоо - 96	Хурдан морь уралдаанч хүүхэд - 874	Хууль зүйн хороонд бүртгэлтэй хүүхэд – 65	Түр хамгаалах байранд 
үйлчлүүлсэн хүүхдийн 
тоо – 26
ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ ТООН ҮЗҮҮЛЭЛТ
ГЭР БҮЛТЭЙ ХОЛБООТОЙ ТООН ҮЗҮҮЛЭЛТ
Гэр бүлээ батлуулаагүй  хамтран амьдарч буй гэр 
бүл-17876 	Ростерын ажил хийдэг гэр бүлтэй иргэд-2925	Гэр бүл цуцлуулалтад шинжээчээр ажилласан 
тоо-15
2026/03/25

��Эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотойгоор хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдийг ахуйн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны эрсдэлийг үнэлж, үнэлгээнд үндэслэн ахуйн хүрээний болон орчны эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, шаардлагатай арга хэмжээг авах зорилгоор 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл  #НЭГДҮГЭЭРТ_ХҮҮХЭД_ХАМТДАА_ШАЛГАЯ_ХАМГААЛЪЯ_2026  аяныг зохион байгуулж байна.
2026/03/25
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистикийн 
ахлах мэргэжилтэн Б.Долгормаа 
утас 96119983
2026/03/25
“Амьдралын төлөө аавууд” чуулган амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө ✨
Аав хүний үүрэг, оролцоо нь гэр бүлийн аз жаргал, хүүхдийн ирээдүйн баталгаа билээ.
     Энэ эрхэм зорилгын хүрээнд аавуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжил, хамгаалалд эрэгтэйчүүдийн идэвхтэй оролцоог дэмжих, харилцан хүндэтгэлтэй, аз жаргалтай гэр бүлийг төлөвшүүлэх зорилготой “АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ААВУУД” чуулган боллоо.
2026/03/24
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистикийн 
ахлах мэргэжилтэн Б.Долгормаа 
утас 96119983
2026/03/24
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистикийн 
ахлах мэргэжилтэн Б.Долгормаа 
утас 96119983
2026/03/24

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, VIII хороо Бага тойруу 44А Төрийн өмчийн XI байр

Холбоо барих:
Жижүүр: +976-51261854
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах: +976-51262363
Даргын туслах: +976-51262109
Цахим шуудан: info@cfga.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
: +976-108

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2026 он.