2025 ОНЫ 09 САРЫН 15, ДАВАА ГАРИГ
Баянхонгор Архангай Өвөрхангай Өмнөговь Говь Алтай Ховд Баян Өлгий Увс Завхан Хөвсгөл Булган Орхон Дархан Уул Сэлэнгэ Хэнтий Говьсүмбэр Сүхбаатар Дорнод Дорноговь Дундговь Төв Улаанбаатар

Видео мэдээ

 Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департментын “Хүүхэд хамгааллын компакт” түншлэлийн дагуу хэрэгжиж буй Хүүхэд хамгааллын компакт: "Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн гэрч хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлэх нь” мэргэжлийн сэтгэл зүйчдэд зорилсан интерактив цахим сургалтын модулыг боловсруулж дууссан бөгөөд сургалтын ерөнхий танилцуулгыг хүргэж байна.
2024/12/18
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департментын “Хүүхэд хамгааллын компакт” түншлэлийн дагуу хэрэгжиж буй Хүүхэд хамгааллын компакт: "Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн гэрч хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлэх нь” мэргэжлийн сэтгэл зүйчдэд зорилсан интерактив цахим сургалтын модулыг боловсруулж дууссан бөгөөд сургалтын ерөнхий танилцуулгыг хүргэж байна.
2024/12/18

📌Модуль1. ГЭРЛЭЛТ, ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ 👨‍👩‍👦
2024/10/22

🔰Xүүхэд, зорилтот гэр бүл болон бүх насны иргэдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн оношилгоо хийх, холбон зуучлах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.
2024/09/11

Агентлагийн мэдээ

2025/09/08
2025/09/04
2025/09/03
2025/09/01
2025/08/29
2025/08/21
2025/08/18
2025/08/16

Авлигын эсрэг үйл ажиллагаа

2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр улсын хэмжээнд нээлтээ хийж, 1 сарын хугацаанд үргэлжилнэ. Энэхүү аяны хүрээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүнд суртал чирэгдэлгүй, үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангаж ажиллахыг уриалж байна. “Шүгэл” ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа НЭГДЬЕ аянд Та ч бас нэгдээрэй.
2023/05/30
2023/03/21
2023/03/21
2023/03/21
2023/03/21
Залуучууд маш их бухимдаж байна. Яагаад гоё байж болохгүй байгаа юм бэ? Гэтэл цаана нь авлига байгаа гэдгийг мэдэхгүй хэдий ч нэг болохгүй зүйл байна гэдгийг зөнгөөрөө мэдэж байна. Арван хүн байхад нэг л авлига автахад арвуулаа адилхан хохирохоос гадна тэдний ард байгаа гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд бүгд хохирогч болно. Ирээдүйг хамгаалах, хайрлах хамгийн зөв арга бол авлигыг тэвчих. Авлигыг тэвч бусдын боломжийг  бүү хулгайл...
#ЗөвЗөвдШударгаЗөв
#Авлигын_Эсрэг
#Залга110
2023/01/03

Харъяа байгууллагуудын мэдээ

Өвөрхангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын “Эцэг эхийн зөвлөл”-өөс санаачлан ажилтан Г.Болорчимэгийн гэр бүлийн нэгэн дурсамжит мөчийг онцоллоо. 
Түүний хань, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн ахлах ахлагч Ж.Пүрэв Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэж, эх орондоо эргэн ирсэн юм. Гэр бүлийнхэн нь ханиа, аавыгаа тэсэн ядан хүлээж баяр хөөр, догдлол дүүрэн угтан авлаа.  
Г.Болорчимэг:  “Хань минь эх орондоо ирсэнд маш их баярлаж, бахархаж байна, бид тав чамайгаа маш их саналаа. Гэр бүлийн минь нандин мөчийг хуваалцаж, дурсамжит түүх болгон хадгалан үлдээж байгаа хамт олондоо маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 
Хамт олныхоо нэрийн өмнөөс гэр бүлд нь аз жаргал, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. 
ТЭД БОЛ МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН БАХАРХАЛТ, ҮЛГЭР ЖИШЭЭ ГЭР БҮЛИЙН НЭГ ЮМ.
2025/09/11
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх хүрээнд 2025 оны хоёрдугаар сараас эхлэн аймгийн бүх суманд Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд ажиллаж эхэлсэн. 

Энэ хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энхтуяа, Хяналт шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Ч.Төвхөнбаяр, Кейс менежмент хариуцсан мэргэжилтэн Д.Гантуяа нар Уянга суманд ажиллаж, шинээр томилогдсон нийгмийн ажилтан О.Адъяарэнчинд албан ёсоор ажил хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Ажил хүлээлцэх үеэр сумын удирдлагууд болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ажлын онцлог, хүлээгдэж буй зорилт, чиглэлийн талаар танилцуулан, цаашид харилцан уялдаа холбоотой, үр дүнтэй ажиллахын үүрэг болголоо. 
Ийнхүү О.Адъяарэнчин нь Уянга сумын хүүхэд, гэр бүлийн асуудлыг хариуцан ажиллаж, хүүхэд хамгааллын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, хүүхэд бүрийн эрхийг хамгаалах, эцэг эх болон асран хамгаалагчдад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхээр боллоо.
2025/09/11
“Ариунсанаа эмнэлэг”, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай (ХГБХХГ) хамтран Арвайхээр сумын 13 багийн Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын оролцоотойгоор согтуурах, мансуурах донтох өвчтэй иргэн, хорих ангиас суллагдсан иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх, эдгэшгүй  хүнд өвчтэй иргэнд зориулсан олон нийтийн оролцоонд тулгуурласан нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлнэ. 
Төсөлд хамрагдсан иргэдэд:
✅️Сургалт, нөлөөллийн арга хэмжээ: 
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны А/53 тушаалын нэгдүгээр хавсралтад заасны дагуу сургалт, сурталчилгаа, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулна.
✅️Эрүүл мэндийн үйлчилгээ: Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулна.
✅️Нөхөн сэргээх болон сэтгэл зүйн дэмжлэг: 
Нөхөн сэргээх эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, асаргаа болон бусад шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.
Энэхүү үйлчилгээ нь:
🔰Иргэдийг нийгмийн ялгаварлал, гадуурхлаас хамгаалах, нийгмийн амьдралд оролцох боломжийг дэмжих
🔰Олон нийтийн арга хэмжээнд оролцуулах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх
🔰Гэр бүл, ойр дотны хүмүүстэй нь харилцааг сайжруулж, гэр бүлийн эрүүл, таатай орчныг бүрдүүлэхэд чиглэнэ.
2025/09/11
ХГБХХГ-ын Төгрөг сумын Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан М.Тэмүүлэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хорт зуршлын талаар мэдээлэл өгч ажиллалаа. Хичээлээр дамжуулан тамхи татах, архи хэрэглэх, мансуурах бодисын хор уршиг, цахим хэрэглээ болон тоглоомын донтолтын сөрөг нөлөөг тайлбарлаж, хүүхдүүдийг эрүүл зөв амьдралын хэв маягт уриалжээ. Мөн сурагчдад хорт зуршилд автахаас урьдчилан сэргийлэх арга зам, зөв сонголт хийхийн чухлыг ойлгуулан “Үгүй гэж хэлэх чадвар”-ыг төлөвшүүлэхийн ач холбогдлыг онцолсон байна.
2025/09/10
Хүүхдүүдтэйгээ хамт цагийг зугаатай өнгөрөөх зорилгоор хөгжөөнт тоглоом тоглох, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор гэр бүлийн ярилцлагын цаг, 
хүүхдүүдийг хөдөлмөрт сургах зорилгоор ногоо хураах ажлуудыг тус тус хийсэн юм. 
📜Байгууллагын "Эцэг эхийн зөвлөл" нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 сарын 03 өдрийн 03 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хулийн 43-ын 3 дахь заалтад тусгасаны дагуу хүүхэд хамгааллын бодлогыг хээгжүүлж, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулан ажиллаж байна.
2025/09/09

✅️Арвайхээр сумын 13 баг болон бусад сумдын Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг хамруулан цахим болон танхим хэлбэрээр уулзалт зохион байгууллаа.
✅️Энэхүү уулзалтаар хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөгжил, нийгмийн ажилтны үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээлэл, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, ажлын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан юм. 
✅️Мөн оролцогч нийгмийн ажилтнууд харилцан туршлага солилцож, мэдээлэл, арга зүйн дэмжлэг авах боломж бүрдсэнээр цаашдын ажлын уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой боллоо.
2025/09/09

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, VIII хороо Бага тойруу 44А Төрийн өмчийн XI байр

Холбоо барих:
Жижүүр: +976-51261854
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах: +976-51262363
Даргын туслах: +976-51262109
Цахим шуудан: info@cfga.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
: +976-108

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2025 он.